Та өөрийн амьдарч буй улс орондоо согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн байх ёстой. Та согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн үү?

Тийм croogo
Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

Спортыг дэмжих нийгмийн хариуцлагын хүрээнд

М-Ти-Эс ХХК нь спортыг дэмжих нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын Олимпын Боксын Холбоотой байнгын хамтын ажиллагаатай байдаг бөгөөд Монголын төдийгүй тивийн боксын спортын томоохон тэмцээн уралдаануудын ивээн тэтгэгчээр оролцдог.

2012 оны зуны олимпийн наадмын хөтөлбөрт эмэгтэй боксын төрөл анх удаа багтаж байгаа билээ. Энэхүү түүхэн үйл явдалтай уялдуулан М-Ти-Эс ХХК нь Монгол Улсаа төлөөлөн эмэгтэй боксын төрөлд олимпийн дэвжээнд хүч үзэх эрхийг авах, цаашлаад олимпод амжилт гаргах тамирчныг бэлтгэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Боксын спортын олон улсын хэмжээний мастер Э.Ундрамын ивээн тэтгэгч компаниар 2010 оноос ажиллах болсон.

2012 оны зуны олимпийн наадмын хөтөлбөрт эмэгтэй боксын төрөл анх удаа багтаж байгаа билээ. Энэхүү түүхэн үйл явдалтай уялдуулан М-Ти-Эс ХХК нь Монгол Улсаа төлөөлөн эмэгтэй боксын төрөлд олимпийн дэвжээнд хүч үзэх эрхийг авах, цаашлаад олимпод амжилт гаргах тамирчныг бэлтгэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Боксын спортын олон улсын хэмжээний мастер Э.Ундрамын ивээн тэтгэгч компаниар 2010 оноос ажиллах болсон.Боксын Олон улсын хэмжээний мастер Э.Ундрамтай хамтран ажиллаж эхэлснээс хойш түүний үзүүлсэн амжилтуудаас дурдвал:

  • 2010 оны насанд хүрэгчдийн улсын аварга
  • 2010 оны 16 дахь Азийн наадмын мөнгөн медаль
  • 2011 онд зохион байгуулагдсан НХУАШ тэмцээний эмэгтэйчүүдийн 75кг жинд алтан медаль
  • 2011 онд улсын хэмжээнд болсон эмэгтэй Олимпын жингийн "Шилдэг найман тамирчин" тэмцээний 75 кг алтан цом
  • 2011 оны СНША ОРЕИ эрэгтэй 10, эмэгтэй 3 Олимпын жингээр зохиогдсон олон улсын А зэрэглэлийн тэмцээний хүрэл медаль
  • 2011 оны Азийн улс орнуудын жин жингийн шилдэг эмэгтэй тамирчдын дунд зохион байгуулагдсан олон улсын нэр хүндтэй тэмцээн болох А5Ш\1 С11Р тэмцээний мөнгөн цомын эзэн.
  • 2011 оны эмэгтэйчүүдийн боксын улсын аварга.
  • 2011 оны Монголын олимпын боксын холбооны шилдэг эмэгтэй тамирчин.
  • Монголын олимпын боксын эмэгтэй шигшээ багын гишүүн гэх мэт амжилтын эзэн болоод байгаа билээ. М-Ти-Эс ХХК нь цаашдаа ч мөн адил Монголын Олимпын Боксын холбоотой хамтран ажиллаж тив, дэлхий, олимпын медальтан төрүүлэх их үйлсэд хамтран ажиллах хүсэл дүүрэн байгаа гэдгийг энд дурдахад нэн таатай байна.

Мөн олимпын эрхийн оноо цуглуулах тэмцээний нэг болох эмэгтэйчүүдийн "АЗИЙН АВАРГА" аварга шалгаруулах /Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан/ тэмцээний ивээн тэтгэгчээр ажиллан анх удаа эмэгтэй боксын Азийн аваргыг өлгийдөн авсан.

2012 оны Монгол улсын бүх ард түмний олимпиад спортын ТОП-4 төрлийн нэг болох боксын спортоор гараагаа эхэлсэн. Тус тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагаанд М-Ти-Эс компани дэмжлэг үзүүлэн ажиллаа. Тус тэмцээнд М-Ти-Эс компанийн тамирчин Э.Ундрам 75кг жинд түрүүлж аварга болсон.