Та өөрийн амьдарч буй улс орондоо согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн байх ёстой. Та согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн үү?

Тийм croogo
Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

Хүнсний аюулгүй байдлыг хангах

М-Ти-Эс Агро компани нь 2012 онд нийт 47 хүний орон тоотой байгуулагдан үйл ажиллагаагаа эхлээд байна. Тус компани нь Солонгос улсын сүүлийн үеийн инженерийн шийдэл, техник технологи, тоног төхөөрөмжөөр Монголд анх удаа бүрэн автомат агуулах барьж ашиглалтад оруулаад байна. Тус агуулах нь бүх төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мах махан бүтээгдэхүүн, лаазалсан савласан бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүн гэх мэт өргөн хэрэглээний бараа хадгалах зориулалт бүхий, Монголд анхдагч агуулахын шийдэл юм.

Бид төслийнхөө хүрээнд тавьсан томоохон зорилтын нэг бол иргэдийг эрүүл аюулгүй, чанарын шаардлага хангасан, хүний биед хэрэгцээт амин дэм нь алдагдаагүй, баталгаат хүнсээр хангах, ‘ тэдэнд хамгийн ойрын боломжит байдлаар хүрч үйлчлэх цогц бодлогыг дэвшүүлж байна. Манай улсын нийгэмд тулгарч буй томоохон асуудлын нэг бол хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, ченж гэх хэсэг бүлэг хүмүүсийн асуудал байдаг. Хүнсний зах худалдааны төвүүд нь наад захын эрүүл ахуйн шаардлага хангахгүй, импортлон оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнийг зөв технологиор хадгалах агуулах байхгүй, чанаргүй гарал үүсэл нь тодорхой бус импортын барааг оруулдаг, ченж гэх хүмүүс нь дундуур нь орж амандаа багтсан үнээ нэмдэг, үгсэн хуйвалддаг гэх асуудлууд бидний Монголчуудыг олон жил дарлан зовоосон байдаг. Тэгвэл манай компани газар тариалангийн салбарт ажиллаж буй компаниуддаа бух төрлийн хүнсний ногоог тарих, А зэрэглэлийн сортын жимс жимсгэнийг импортлох, тэдгээрийг хураан авах, хадгалалтын хугацааг уртасгах агуулахын тоог нэмэгдүүлэх, түүндээ хадгалах, хэрэглэгчдэд хүргэх гэсэн зорилготой шинэ технологи, шинэ хүнс, шинэ үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж олны талаархыг хүлээн ажиллаж байна.