Та өөрийн амьдарч буй улс орондоо согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн байх ёстой. Та согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн үү?

Тийм croogo
Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын хүрээнд ажилчдынхаа бүтээмжийг дээшлүүлэх

Манай компани нь нийт ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлэх ажлыг үргэлж дэмжсээр ирсэн бөгөөд ажилчдынхаа боловсролын асуудлыг дэмжих зорилгоор олон нийтийн байгууллагуудаас зохиогдож буй аливаа сургалт, семинарт ажилчдаа мэргэжил, чиглэлийнх нь дагуу үргэлж хамруулдаг.. 2012 оны байдлаар нийт 35 хүнийг дотооддоо зохиогдсон сургалт, семинарт холбогдох мэргэжлийн чиглэлүүдээр хамруулсан байна.

Мөн компанийнхаа удирдах ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлэх зорилгоор графикийн дагуу олон улсын үзэсгэлэн яармаг, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, техник тоног төхөөрөмжийн чиглэлээр чадвартай боловсон хучин бэлтгэдэг улсуудад суралцуулсан байна. Үүнд:

  • Канад улс - хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, түүхий эдийн үзэсгэлэн яармаг’ 14 хоногийн хугацаатай 4 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байна. / арвайн ур, трактор, комбайн зэрэг тоног төхөөрөмж худалдан авч хаврын тариалалтын бэлтгэлээ хангаж дуусаад байна. Шинэ комбайны хучин чадал давуу талын хувьд түлш зарцуулалт 5 комбайны зарцуулал1тай‚ ажлын бүтээмж нь нэг ресэнд 5 комбайны ажлыг зэрэг хийх чадвартай техник юм /
  • Герман улс - Хүнсний технологийн чиглэлээр 1 хүнийг 3 сарын хугацаатай сургалтанд хамруулан мэргэжил дээшлүүлсэн байна.
  • Хятад улс -Хүнсний сав баглаа боодлын чиглэлээр 5 хүнийг сарын хугацаатай сургалтанд хамруулсан байна.
  • Хятад улс - Хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаанд 3 хүний бүрэлдэхүүнтэй 14 хоног оролцож, сонирхсон үйлдвэр дээрээ 10 хоногийн сургалтанд хамрагдсан
  • Солонгос улс - Хүнсний агуулахын барилга угсралт, техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд оролцож хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд хамтран ажиллаж буй үйлдвэртээ мөн 2 хүнийг агуулахын хэвийн ажиллагааг зохицуулах үйлдвэрлэлийн сургалтанд хамруулж ажлын байраар хангаад байна.

М Ти Эс ХХК нь ажилчдынхаа сурч боловсрох санал, санаачилгыг үргэлж дэмжсээр ирсэн бөгөөд мэдлэг боловсролтой, эрч хучтэй шилдэг боловсон хучнээр эгнээгээ бэхжүүлэх нь тус компанийн урдаа тавьдаг эрхэм зорилтуудын нэг мен юм. Үүний ур дунд шинэ санал санаачилга гаргах, шинэ техник технологи Монголд нутагшуулах, бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжил зэрэгт томоохон дэвшил гарган ажиллаж байна.

Нийт ажилтнуудын нийгмийн асуудал компанийн удирдлагын анхаарлын төвд үргэлж байсаар ирсэн бөгөөд 2012 онд нийт ажилчдын ар гэрийн онцгой байдалд зориулан тэтгэмж, тэтгэлэг, буцалтгүй тусламж, мөн ажилласан жилийн болон зэргийн нэмэгдэл олгосон.

Компанийн нийт ажилчдын 90 гаруй хувь залуучууд байдагтай холбоотойгоор тэдний эрүүл мэндийг сайжруулах, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, олон нийтийн ажлыг зохион байгуулж дор дурдсан арга хэмжээг авсан байна. Үүнд:

Нийт ажилчдыг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамруулж, нарийн мэргэжлийн эмч нараар үзлэг хийлгэн эмчилгээ хийлгэх шаардлагатай ажилтнуудын эмнэлгийн тодорхой зардлаар буцалтгүй тэтгэмж олгосон.

Жилд 2 удаа зугаалга, явган аялал, сагс, ширээний теннис, шатар, даам гэсэн спортын төрлүүдээр тэмцээн зохион байгуулсан бөгөөд энэхүү спортын арга хэмжээнүүдэд нийт ажилчид идэвх гарган оролцсон.

Компанийн ажилчид өөрсдийн сонирхолын чиглэлээр урлаг, спортын төрөл бүрийн дугуйлан, секцүүдэд хамрагддаг бөгөөд компанийн зүгээс ажилчдын өөрсдийгөө хөгжүүлж буй дээрхи санаачлагыг үнэлэн сурч боловсрох чөлөөгөөр хангадаг. Үйлдвэрийн ажилчдын аюулгүй ажиллагаа тэдгээрийг бэртэж гэмтэх аюулаас урьдчилан сэргийлэх, мөн хүнсний технологийн эрүүл ахуйн сургалт семинарыг зохион байгуулж сертификат олгосон байна.

Ажилчдыг ажиллах таатай орчин нөхцөлөөр хангах, тэдний амьдралд байнга дэмжлэг үзүүлэн ажиллах явдлыг удирдлагын зүгээс байнга дэмжиж ажиллаж ирсэн. Энэ ажлын хүрээнд ажилчдын цайны газарт иж бүрэн засварыг хийж багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж зэргийг бүрэн шинэчилсэн байна.

Нийслэлийн болон дүүргийн захирагчийн албатай байнгын хамтын ажиллагааны хүрээнд тэдгээрээс гаргасан шийдвэр, олон нийтийн ажлын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.