Та өөрийн амьдарч буй улс орондоо согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн байх ёстой. Та согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн үү?

Тийм croogo
Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

OTECH /ФРАНЦ/

OTECH /ФРАНЦ/

OTECH компани 1993 онд байгуулагдсан. 2010 оноос М-Ти-Эс Групп нь албан ёсны дистрибьютер болон хамтран ажиллаж байна.Тус компани нь усалгаат газар тариалангийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл,угсралтаар Европ тивд төдийгүй дэлхийд тэргүүлэгч фирмүүдийн нэг бөгөөд 2010 онд Монгол улсад албан ёсны салбар төлөөлөгчийн газраа нээсэн ба эдүгээ Их британи, Спани, Португал, Итали, Герман, Морокко, Тунис, Алжир, Ветнам, Аргентин зэрэг дэлхийн 20 гаруй оронд салбар төлөөлөгчийн газруудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаагийн зэрэгцээ, цаашид Ойрхи Дорнод, Өмнөд Америк, Ази, Зүүн Европд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Отех компанийн газар тариалангийн үйлдвэрлэлийн төв нь Франц улсын Пуёо хотод байрладаг бөгөөд бүрэн автомат усалгааны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нийт 3 гектар, 11.000 м.кв эргэлтийн талбайд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг.

Мөн Отех компанийн бусдаас ялгарах нэг давуу тал нь тус фирмийн тоног төхөөрөмжийг дэлхийн хаана ч захиалсан өөрсдийн чадварлаг, туршлагатай баг хамт олноор усалгааны системийн угсралтын ажлыг захиалсан газарт нь угсарч баталгаатай, түргэн шуурхай гүйцэгтгэдэгт оршино.