Та өөрийн амьдарч буй улс орондоо согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн байх ёстой. Та согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн үү?

Тийм croogo
Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

ХАА-н Салбарын "МАНЛАЙЛАГЧ" компаниар М ТИ ЭС Групп тодорлоо.

Forbes Mongolia сэтгүүлийн 7 жилийн ой тохиож, ойн хүрээнд "Forbes Mongolia Awards 2019" арга хэмжээг 5 сарын 3-нд анх удаа зохион байгуулж Монголын бизнесийн салбарын шилдгүүдийг тодрууллаа

Худалдаа үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэдэг М ТИ ЭС Групп тус авардсын “Хөдөө аж ахуйн салбарын манлайлагч компани”-аар тодорсон юм.
М ТИ ЭС Групп нь хөдөө аж ахуйн салбарт Үр тариа, Эрчимжүүлсэн мал аж ахуй, Хүнсний ногоо тариалдаг бөгөөд сүүлийн жилүүдэд АНУ-ын New Holland, John Deere, Fast, Канад улсын Seed Master, Hardy-24, Borgoult Centroin, Morris зэрэг газар тариалангийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр парк шинэчлэлт хийж 1 га талбайгаас дунджаар 14-20тн ургац хураан авч ажилласан ба ХБНГУ-аас Лимузин үүлдрийн махны чиглэлийн цэвэр цусны 100 гаруй толгой үхэр импортлон оруулж ирж амжилттай нутагшуулан тоо толгойг нэмж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн ажиллаж байна. Мөн жил бүр Голланд улсаас Төмс, сонгино зэрэг хүнсний ногооны сайн чанрын үр тогтмол импортлон эх нутгын хөрсөнд ургуулсан эрүүл хүнсний ногоогоор нийт хэрэглээний 20 гаруй хувийг ханган ажиллаж байгаа хамт олон юм.