Та өөрийн амьдарч буй улс орондоо согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн байх ёстой. Та согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн үү?

Тийм croogo
Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

"Сэлэнгэ Тариа" ХХК

Сэлэнгэ тариа ХХК

Сэлэнгэ тариа ХХК нь 2006 онд  мал аж ахуйн эрчимжсэн үйлдвэр, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.  Сэлэнгэ тариа ХХК нь Монгол улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд нийт 6205 га талбайд үр тариа, хүнсний ногоо тариалж байна.

Тоног төхөөрөмж

Үйл ажиллагааныхаа хүрээнд нийтдээ  14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, АНУ-ын New Holland, John Deere, Fast, Канад улсын Seed Master, Hardy-24, Borgoult Centroin, Morris зэрэг газар тариалангийн өндөрхүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр парк шинэчлэлт хийгдээд байна.

Үр тариа

Сэлэнгэ тариа ХХК нь 6000 га талбайд улаан буудай, овьёос, рапс, арвай тариалж жилд 1 га талбайгаас дунджаар 14-20тн ургац хураан авч байна.

Хүнсний ногоо

Монгол улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоодын зах зээлд имдортыг орлох Монгол брэндийн органик хүнсийг бий болгох зорилтынхоо хүрээнд орчин үеийн газар тариалангийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг салбартаа нэвтрүүлж, эх орны шржил шимт хөрсөнд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний ногоог тариалж байна. Бид усалгаатай талбайд таримлын нэр төрөл сэлгээг нэмэгдүүлэх, улаанбуудай-рапс-арвай-төмс хүнсний ногоо гэсэн 4 талбайт сэлгээгээр тариалалт хийж байна

Мал аж ахуй

Манай компани нь газар тариалан мал аж ахуйг хослон хөгжүүлэх иж бүрэн механикжсан ферм ажиллуулах  зорилго тавьж ноос, махны чиглэлийн хангай үүлдрийн 3 суурь нийт 1300 хонь үржүүлж байгаа бөгөөд ХХААХҮЯ-аас 2017 онд зарласан Махны чиглэлийн арвин ашиг шимт үхрийн үржлийн аж ахуй байгуулах төслийн хүрээнд 2017 оны 10-р сард ХБНГУ-аас Лимузин үүлдрийн махны чиглэлийн цэвэр цусны 200 толгой үхэр импортлон оруулж ирж амжилттай нутагшуулан ирэх жилүүдэд тоо толгойг нэмж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Сэлэнгэ тариа ХХК нь хөрс хамгаалах чиглэлээр олон ажил хийж хэрэгжүүлсэн бөгөөд 2017 онд 145 тн азот фосфорын бордоог нэг га-д 50-60 кг нормоор 2900 га талбайд хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, ургацын гарцыг дээшлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн.