Та өөрийн амьдарч буй улс орондоо согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн байх ёстой. Та согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн үү?

Тийм croogo
Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

"М-Ю-Ар-Си" ХХК

“Эм Юу Ар Си” ХХК нь “М-Ти-Эс” Группын салбар компани бөгөөд Сэлэнгэ аймгийн Орхон, Баянгол сумдын нутаг дэвсгэрт орших Мэргэн Шувуут-1, Мэргэн Шувуут-2 нэртэй газруудад Хайгуулын тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулан 2007 онд байгуулагдсан уул уурхайн компани юм. Манай компани нь хайгуулын талбайдаа нөхөн сэргээлт хийх, барьцаа хөрөнгө байршуулах, тайлан, төлөвлөгөө гаргаж батлуулах зэргээр хуулийн дагуу ажиллахын зэрэгээ сум, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулан Засаг захиргаа, ард иргэдтэй нягт хамтран ажилладаг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага билээ.

 

Мөн уурхайн орчин дахь аливаа бүтээн байгуулалт, барилга байгууламж, үйлдвэрлэлийг өөрийн орны болон олон улсын стандартад нийцүүлэн, орчин үеийн дэвшилтэт технологиор, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерингийн компаниудтай хамтран бүтээн байгуулж байна.

Мөн тухайн газарт холбогдох хууль тогтоомжийн дагуу байгаль хамгааллын дүрэм журмыг чанд сахин, стандартуудыг мөрдлөг болгон ажиллахаас гадна байгаль орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх ажлыг тогтмол гүйцэтгэсээр ирлээ.