Та өөрийн амьдарч буй улс орондоо согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн байх ёстой. Та согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн үү?

Тийм croogo
Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

"Эм-Ти-Эс Агро" ХХК

Эм-Ти-Эс Агро ХХК нь бүтээн байгуулалтын хүрээнд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл худалдааны чиглэлээр Монголд анхлан халуун хүйтэн, дотоод агаарын чийгшилттэй дэлхийн стандартад нийцсэн Голланд, Солонгос улсуудын тоног төхөөрөмжөөр тоноглосон 4500 болон 2500 тоннын багтаамжтай хүнсний хөргөлттэй агуулахыг ашиглалтанд оруулаад байна.

 

Мөн үйл ажиллагааныхаа хүрээнд бүх төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, лаазалсан савласан , мах махан бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүн гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд хадгалан хэрэглэгчиддээ хүргэж, Монгол улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад томоохон хувь нэмэр оруулан ажиллаж байна.                

 

 

Тоног төхөөрөмж

 

Эм-Ти-Эс Агро компани Монголдоо анхдагч бүрэн автомат үйл ажиллагаатай агуулахууд ашиглалтанд оруулсан ба агуулахын өрөө тус бүр нь хүнсний бүтээгдэхүүний онцлогт тохирсон хөргүүрийн тусгай төхөөрөмжөөр тоноглосон, халуун хүйтэн болон дотоод агаарын чийгшилтийг автоматаар өөрөө тохируулан ажиллуулах онцлогтой юм.

Мөн дэлхийн стандартын дагуу хүнсний бүтээгдэхүүн хадгалах хайрцаг үйлдвэрлэлээрээ  Европдоо  тэргүүлдэг BARBARIE группын дээд зэргийн хатаалттай тусгай зориулалтын хадгалах хайрцагт бүтээгдэхүүнээ хадгалж хүнсний эрүүл ахуйн чанар шаардлагыг  хангаад байна.

Агуулах нь +20C-с  -20C цельс хүртэл ажиллах хөргүүрийн хүчин чадалтай.

Манай компани нь тус агуулахдаа зөвхөн өөрийн бүтээгдэхүүнийг хадгалан борлуулахаас гадна, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хамтран ажиллаж бараа бүтээгдэхүүнийг хадгалж байна.

 

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

 

Эм-Ти-Эс Агро комипани нь өөрийн тариалсан органик хүнсний ногоо мөн Европын холбооны улсуудаас импортлосон жимс жимсгэнийг зах зээлийн хамгийн боломжийн үнээр өөрийн бүрэн автомат агуулахаасаа харилцагч, хэрэглэгчиддээ түргэн шуурхай хүргэж үйлчидэг.