Та өөрийн амьдарч буй улс орондоо согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн байх ёстой. Та согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн үү?

Тийм croogo
Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

"М-Ти-Эс" Үйлдвэр

Шингэн хүнсний үйлдвэр

1998 оноос үйлдвэрлэлээ эхлүүлж дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүнүүдийг олон улсын чанар стандартын дагуу үйлдвэрлэж байна. Мөн олон арван тогтвортой ажлын байрыг бий болгож, Монгол улсын эдийн засагт өөрсдийн хувь нэмрийг оруулж ирлээ.

 

2015 онд бүрэн цогц шинэчлэлтийг амжилттай дуусгаж шинэ үйлдвэрээ амжилттай ашиглалтад орууллаа. Шинэ үйлдвэр нь сүүлийн үеийн техник технологиор бүрэн тоноглогдсон төдийгүй ажилчдын ажиллах таатай орчинг бүрдүүлж чадсанараа онцлог юм. Энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөж чадахуйц LAVA брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүллээ.

 

Түүнчлэн 100% зэсэн  амраагч сав, галт уулын чулуун шүүлтүүрийн технологуудийг үйлдвэрлэлийн дамжлагад ашигласан Монголын анхдагч үйлдвэр боллоо.

 

Тус үйлдвэр нь дэргэдээ хяналтын лабораторитой бөгөөд мэргэжлийн туршлагатай лаборант, технологичид бүтээгдэхүүний чанар, стандарт, эрүүл ахуйн шинжилгээг хийж, хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцсэн чанартай, найдвартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэдэг.

 

ЦЭВЭР УСНЫ ҮЙЛДВЭР

 

“М-Ти-Эс”групп нь 2015 онд БНХАУ-н Шанхай хотын үйлдвэрийн орчин үеийн дэвшилтэд техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн цэвэр усны үйлдвэрийг ашиглалтанд оруулаад байна. Ингэхдээ БНХАУ-ын Шанхай хотоос өндөр мэргэжлийн инженер техникийн ажилчдыг Монгол улсад урьж авчран үйлдвэрийн угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлсэн ба тус үйлдвэрт ажиллах ажилчидыг үйлдвэрлэл явагдах процесс, аюулгүй ажиллагаа, бүтээмж, тоног төхөөржтэй харьцах чадвар зэрэг мэргэжлийн сургалтанд хамруулан боловсон хүчнийхээ мэдлэг чадварыг дээшлүүлэхэд нь анхаарч ажилласан нь үйлдвэрлэлийн үед гардаг илүүдэл зардлыг бууруулахаас гадна хүний оролцоо буюу механик хөдөлмөрийг хөнгөвчилсөн үйлдвэрлэлийн нэгж хэсэг бүр дэх бүтээмжийг дээшлүүлсэн өндөр хүчин чадалтай сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий үйлдвэр юм.