Та өөрийн амьдарч буй улс орондоо согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн байх ёстой. Та согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн үү?

Тийм croogo
Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

Захирлын мэндчилгээ

"М-Ти-Эс" Группын хамт олныхоо өмнөөс хамтран ажилладаг гадаад,дотоодын түншүүд, харилцагч байгууллагууд, хэрэглэгч та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Манай компани 2004 оноос эхлэн үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдаж байсан бол одоо хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, газар тариалан, хүнд машин механизм, гадаад, дотоод худалдаа, барилга, уул уурхай зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хэмжээний групп болтлоо өргөжин тэлж  ололт амжилт дүүрэн, ирээдүйдээ итгэлтэйгээр урагшилж явна.

Өнөөдрийн манай компанийн үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт, ололт бүхэн эрч хүч, авъяас чадвартай ажилтан, ажилчдын маань нөр их хөдөлмөр зүтгэл төдийгүй, хэрэглэгч, харилцагч нэг бүрийн маань сэтгэлийн илэрхийлэл гэдгийг хэлэхэд таатай байна.

Бидэнтэй хамтран ажиллаж, биднийг дэмжиж байдаг нийт хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагч та бүхэндээ талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ бид бүхний ажил үйлс, хамтын ажилллагаа цаашид улам бүр цэцэглэн хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхний цаашдын ажил амьдралд өндөр амжилт хүсье.

 

Ерөнхий захирал